АНУ-ын Ерөнхийлөгч 88 жилийн дараа эрх чөлөөний аралд түүхэн айлчлал хийж байна.Б.Обамагийн хөлөглөсөн тэргүүн онгоц орон нутгийн цагаар ням гарагийн үдэш Гавана хотын Хосе Мартийн нэрэмжит нисэх онгоцны буудалд газардлаа.
Үүний дараа Барак Обама Кубын нийслэл дэх АНУ-ын Элчин сайдын яамны нээлтийн ёслолд оролцож,Гавана хотын хуучин барилга байшинтай танилцсан байна.Хэдийгээр Гавана хотод ширүүн бороо орж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч,Тэргүүн хатагтай нар охидынхоо хамт хотын хуучин гудамжаар зугаалж,эртний сүмтэй танилцжээ.
Айлчлалын 2 дахь өдөр Б.Обама Кубын удирдагч Рауль Кастротой уулзана.Тэд хоёр орны харилцааг улс төр эдийн засгийн хүрээнд хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцохоор төлөвлөж байна.
Санжаа Лхагвасүрэн /UBS/