“Үргээлэг” киноны хоёрдугаар анги өнөөдөр нээлтээ хийнэ.
Тус киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА Г.Эрдэнэбилэг ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин АЖ П.Цэрэндагва, Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Н.Ялалт нар тогложээ.
Дашрамд дурдахад, киноны уран бүтээлчид өмнө нь “Үргээлэг гэдэг хөөнө гэсэн үг биш. Энэ бол сэдэл өгөх, сэргээх гэсэн үг шүү дээ. Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна" хэмээн мэдээллэж байсан юм.