Зэвсэгт хүчний 95-н жилийн ой, Монгол цэргийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат БХИС, Монгол керамик үйлдвэр Увс нуур дэвжээний бөх улсын харцага Өлзий-тогтохын Бат-орших түрүүлж, Завхан аймгийн Их уул сумын харъяат ЗХ-ний Алдар СХ, 013-р анги, Даян дэвжээний бөх улсын гарьд Батнасангийн Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харъяат БХИС, Увс нуур дэвжээний бөх улсын начин Төрөөгийн Баасанхүү, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Алдар СХ, ЗХ-ний 065-р анги, Булган хангай дэвжээний бөх аймгийн арслан Бат-өлзийн Бат-эрдэнэ нар шалгарч, дунд шөвөгт Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат ХХЕГ-н Хилчин СХ, 0166-р анги, Хантайшир дэвжээний бөх улсын заан Б.Соронзонболд, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат ХХЕГ-н Хилчин СХ, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх аймгийн арсла Ч.Хөхчирэнгэр, Булган аймгийн Могод сумын харъяат Булган хангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн харцага Э.Энх-амгалан нар үлдлээ.