Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гуйцэтгэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг амжилттай ургуулж чадсан байна.
Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтэнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ.
Ургуулан гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш үр дүнтйгээр хоргүй болгож гадагшлуулдаг аж. Судлаачдын багийн ахлагч, профессор Хидэки Танигути цусанд шаардлагатай уургийг уг элэг ялгаруулж чаддаг хэмээн ярьжээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ.