Бразилийн Рио де Жанейро хотод паралимпийн XV наадам эхлэхэд 173 хоног үлджээ. Уг наадамд оролцох Монголын паралимпийн тамирчид одоогоор спортын таван төрөлд долоон эрх аваад байна. Тодруулбал, пауэрлифтингээр Э.Содномпилжээ, зээрэнцэг шидэлтээр Г.Цогтгэрэл, байт харваагаар Д.Баатаржав, А.Анхбаяр, жүдогоор Б.Ууганхүү, А.Мөнхбат буудлагаар З.Ганбаатар нар паралимпийн наадамд оролцохоор бэлтгэлдээ гарчээ. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард усанд сэлэлт байт харваа, хөнгөн атлетикаар олимпийн эрх олгох тус бүр нэг тэмцээн манай тамирчдыг хүлээж байгаа аж. Эдгээр төрлөөс усанд сэлэлтээр эрх авах боломжгой. Мөн байт харваагаар эрхээ нэмэгдүүлэх зорилготой байгаа гэнэ. Рио де Жанейрод өрсөлдөх Монголын пара тамирчдын багийн ахлагч паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоог томилсон бол 2020 онд Токио хотод болох XVI наадмын элчээр сүмо тайлбарлагч, Японы эзэн хааны одонт Д.Төмөрбаярыг томилжээ. Монголын пара тамирчдаас 2008 онд Д.Баатаржав байт харваагаар олимпийн аварга болсон. Харин өнгөрсөн жил дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцсон ч медаль хүртэж чадаагүй юм.