Өнөөдөр Сидней хотноо 9 дэх удаагийн Сингапур-Австралийн Сайд нарын комиссын уулзалт эхэллээ. Уг арга хэмжээний хүрээнд Австралийн ГХ-ийн Сайд Жули Бишоп болон Сингапурын ГХ-ийн Сайд Вивиан Балакришнан нар уулзсан байна. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгист улс орнууд чөлөөтэй зорчих эрхийг чухалчилан онцолсон байна. Энэхүү арга хэмжээнд мөн Австрали улсын Батлан Хамгаалахын Сайд Мариса Пэйн, Худалдааны Сайд Стивен Сиобо, Сингапурын Батлан Хамгаалахын Сайд Нг Энг болон Сингапурын Худалдааны Сайд Лим Хнг Кианг нар оролцжээ. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал болон мөн шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулан, хамтран ажиллах асуудлаар хэлэлцсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/