Алдарт жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли Грек улсад айлчилж байна. Тэрээр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзаж, дэлхий дахины өмнө тулгамдаад байгаа асуудал болох цагаачлалын хямралыг намжаах арга замыг хамтран хэлэлцсэн байна. Грекийн Ерөнхий сайдтай уулзахаасаа өмнө Жоли Грекийн улсын нутаг дэвсгэрт аж төрж буй Сирийн цагаачидтай уулзаж, дүрвэгсдийн хуарангаар зочилсон юм. НҮБ-ын сайн санааны элчийн хувиар жил бүр цагаач иргэдтэй уулзаж, тэдэнд амьдрах урам зориг хайрладаг учраас Анжелина Жоли дүрвэгсэд яг ямар нөхцөлд амьдарч байгааг маш сайн мэднэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 44,000 дүрвэгч Грекийн хилээр бичиг баримтаа шалгуулан нэвтэрсэн бөгөөд үүнээс ч олон тооны дүрвэгч Грек улсад хууль бусаар аж төрж байгаа юм.
/UBS/