АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд явагдсан ээлжит сунгаа буюу "супер мягмар гариг"-ийн дүнгээр Хиллари Клинтон болон Дональд Трамп нар нам дотроо тэргүүллээ. Ардчилсан намаас өрсөлдөж байгаа Хиллари Клинтон Флорида, Хойд Каролина болон Огайо мужуудад ялалт байгуулснаар өрсөлдөгч Берни Сандерсийг тэргүүлсэн байна. Тэрээр нэр дэвшигчдийн цуглуулах ёстой нийт төлөөлөгчдийн саналын гуравны хоёрыг авч чадсан юм.
Бүгд Найрамдахчуудын Намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг Дональд Трамп 3 мужид байгуулсан ялалтаар дахин тэргүүллээ. Тэрээр Флорида, Иллинойс болон Хойд Каролина мужуудад ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч, Огайо мужийн амбан захирагч Жон Касич өөрийн муждаа ялалт байгуулсан байна. Харин тэдний өрсөлдөгч болох Флорида мужийн сенатч Марко Рубио нэг ч ялалт байгуулаагүй тул энэхүү сунгааны төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татаж аван, кампанит ажлаа зогсоон өндөрлүүлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/