Мягмар гаригт явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн дундах хоёр дахь удаагийн "Super Tuesday" сунгааны дүн гарлаа. Бүгд Найрамдахчуудын Намаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг Дональд Трамп өөрийнхөө 3 мужид байгуулсан ялалтаар дахин тэргүүллээ. Тэрээр Флорида, Иллинойс болон хойд Каролина мужуудад ялалт байгуулсан бол өрсөлдөгч Огайо мужийн амбан захирагч Жон Касич өөрийн муждаа ялалт байгуулсан байна. Харин тэдний өрсөлдөгч болох Флорида мужийн сенатч Марко Рубио нэг ч ялалт байгуулаагүй тул энэхүү сунгааны төгсгөлд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татаж аван, кампанит ажлаа зогсоон өндөрлүүлсэн байна. Тэрээр энэ талаараа Майами хотноо дэмжигч олны өмнө мэдэгджээ. Марко Рубио үг хэлэх үеэрээ америкчуудыг айдаст автахгүй байж, урам хугарч, сэтгэлээр унахгүй байхыг уриалсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/