Мексикийн нийслэл Мехико хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тул хотын удирдах газраас онцгой байдлыг албан ёсоор зарлалаа. Ийнхүү 11 жилийн дараа тус хотод агаарын бохирдол аюултай түвшинд дахин хүрч очсон байна. Хотын озоны түвшин хэвийн хэмжээнээс хоёр дахин их бохирдолтой хэмжээнд хүрч очсон тул өчигдрийн байдлаар хотын зарим автомашины хөдөлгөөнийг хориглож эхэлсэн байна. Ялангуяа он удаан жил явсан болон агаарыг их хэмжээгээр бохирдуулагч автомашинуудын хөдөлгөөнийг хориглож эхлээд байгаа юм байна. Даваа гаригт зарласан онцгой байдлын хүрээнд мөн хотын агаарыг их хэмжээгээр бохирдуулагч үйлдвэрүүдийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хязгаарлахын хамт хотын оршин суугчдыг аль болох гэртээ байж, бохирдол ихтэй үеэр гадуур гарахгүй байхыг хотын удирдлагаас анхааруулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)