Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вен шинэ Ерөнхий сайдын нэрийг зарлалаа. Өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан Лин Чуан Ерөнхий сайдын албанд томилогдоод байгаа бөгөөд тэрээр Тайваний технологийн компаниудын өсөлтийг дэмжих, БНХАУ-тай зөвшилцөлд хүрч, үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх зэрэг чухал үүргүүдийг хүлээгээд байгаа юм. Мөн Тайваний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь Ерөнхий сайдын гол үүрэг болон хувираад байгаа юм. Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай учир Лин Чуан Ерөнхий сайдын албыг хашихад хамгийн тохиромжтой хүнээр нэрлэгдсэн байна. Тайваний Засгийн газар асар олон сорилттой тулгарах болно гэдгийг Цай Ин Вен сануулсан бөгөөд эдийн засгийн асуудал бол ердөө нэг хэсэг нь хэмээсэн байна. БНХАУ Тайванийг өөрийн нэг хэсэг хэмээн үзсээр байгаа нь Тайваний эрх баригчдыг хамгийн ихээр бухимдуулж байгаа юм. Тиймээс өөрсдийн тусгаар тогтнолыг олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх маш том үүрэг Лин Чуанд оногдоод байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/