ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Сириэс цэргээ эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Өнөөдрөөс буюу мягмар гаригаас эхлэн тодорхой шат дараалалтайгаар Оросын цэрэг арми Сирийн газар нутгийг орхих ажээ. ОХУ-ын төрийн тэргүүн өнгөрсөн Даваа гаригийн орой энэхүү шийдвэрээ танилцуулсан бөгөөд улсынхаа Гадаад хэргийн сайд болон Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, үүрэг чиглэл өгсөн байна. Тэдний уулзалтыг телевизээр шууд дамжуулсан юм. Тиймээс уулзалтын үеэр яригдсан бүхий л асуудал олон нийтэд нээлттэй байсан юм. Цэрэг арми, зэр зэвсгээ эргүүлэн татснаар Сирид энх тайвныг тогтоох боломжтой хэмээн Оросын тал үзэж байна. Цэргүүдийг эргүүлэн татах ажилд Сирийн засгийн газар туслалцаа үзүүлэх юм байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (3)