Манай гаригийн хамгийн үсэрхэг хүн Итали улсад амьдардаг юм. Супатра Нат хэмээх нэртэй өсвөр насны охин генийн тодорхой өөрчлөлтийн улмаас ийнхүү биеэрээ дүүрэн үстэй болсон байна. Түүний дуу хоолой, ааш зан яг л бусад бяцхан охидын адил хэдий ч нүүр болон биеэр нь дүүрэн ургасан үс амьдралд нь багагүй бэрхшээл учруулж байна. Сургуулийн найзууд нь Нат охиныг ойлгож, дэмжих болсон ч түүний ирээдүйн амьдралд эцэг эх нь санаа зовж байгаа юм. Охины цээж болон хэвлийн хэсэгт нь огт үс ургадаггүй ч нүүр болон толгойг нь шаргал өнгийн үс бүрхэн ургасаар байдаг аж. Нүүр нүдийг нь тойрч ургасан үс охины харааг муутгаж болзошгүй байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/