Дэлхийн хамгийн эгц бөгөөд овон товон ихтэй гүүр Япон улсад байдаг аж. Ихэнх жолооч нар адал явдлыг биеэрээ мэдрэх гэж энэ гүүрээр зорчдог бөгөөд Мацуй хотноо баригдсан энэ гүүрийг "Эжима" хэмээн нэрлэдэг байна. 2004 онд ашиглалтанд орсон энэхүү гүүрийг дэлхийн хамгийн айдас түгшүүр төрүүлэм гүүр хэмээн тодорхойлоод байгаа юм. Гол дээгүүр баригдсан энэ гүүрийг ойр орчмынх нь байгалийн тогтоцоос шалтгаалан ийнхүү эгц босоо барьсан аж. Гэхдээ дэвшилтэт технологийн дагуу тусгай аргаар барьсан учир энэ гүүрээр зорчих нь ямар ч аюулгүй юм. Гэхдээ ихэнх хүмүүс гаднах дүр байдлыг нь хараад "Эжима" гүүрээр зорчихоос зүрхшээдэг байна. Гүүрний доогуур өдөрт хэдэн арван усан онгоц явж өнгөрдөг учир усан онгоцнуудын хөдөлгөөнд саад болохгүйн тулд ийнхүү эгц босоо барьсан ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/