Бразил улсын томоохон хотуудад үер усны аюул нүүрлээд байна.Сан Паулотой нийлээд нийт 9 хотод үерийн аюул нүүрлээд байсан бол нийслэл Рио Де Жанейро ч үерт авсан байдалтайгаар өглөөг угтлаа. Бразилийн ихэнхи нутгаар их хэмжээний хур тунадас унасан бөгөөд өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн аадар бороо тасралтгүй цутгаж байгаа юм. Байгалийн гамшигт үзэгдэл тохиосны улмаас хурдны гал тэргүүдийг зогсоож, гадаад, дотоодын нислэгүүдийг цуцлаад байна.Сан Паулод тохиосон шиг хөрсний гулсалт улсын аль ч хэсэгт гарч магадгүй гэдгийг эрх баригчид сэрэмжлүүлж байна. Шаварлаг хөрс бүхий хот суурин газарт үер усны аюул хөрсний гулсалт дагуулах явдал цөөнгүй гардаг юм. Их хэмжээний чийгшилтэй болсон хөрс зөөлөрч, гулсан, 20 хүний аминд хүрсэн явдал Сан Паулод болсон. Байгалийн гамшгийн улмаас хэд хэдэн хүн ор сураггүй алга болоод байгааг Рио хотын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/