Өнгөрсөн амралтын өдөр Анкарад болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан, шархадсан хүмүүсийн дунд Монгол иргэн байхгүй гэдгийг Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл хийв.
Тодруулбал, 13-ны орой орон нутгийн цагаар 18:45 цагийн орчим Туркийн нийслэл Анкара хотын Кизилая талбайд тэсрэх бөмбөг тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Халдлагын улмаас 34 хүн амь насаа алдаж, 125 хүн шархадсан.
Уг дэлбэрэлтийг үйлдсэн эзнийг тодруулаагүй байгаа ч террорист бүлэглэлийнхэн үйлдсэн гэдэгт Туркийн эрх баригчид итгэлтэй байгаа юм. Харин халдлагад монгол иргэн өртөөгүй болохыг тус улсын элчин сайдын яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)