Дэлхий хамгийн "сайн" багшийг тодруулах ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ жилийн "Шилдэг багш"-ийн шагналыг Палестиний бага ангийн багш хүртсэн байна. Багш хүний үүрэг сургалтын төлөвлөгөөнд багтсан мэдээллийг сурагчиддаа хүргэх төдийхөн бус харин асар их ач гавъяа, үнэ цэнэ агуулдгийг бага ангийн багш Ханан аль-Хроуб өөрийн үйл хэргээр харуулсан юм. Тэрээр хүчирхийлэлд өртсөн сурагчдынхаа эрхийг хамгаалж, өөрийгөө ч аюулд оруулсан байна. "Шилдэг багш"-ийн шагналыг 1 сая ам.доллар дагалддаг байна. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 8,000 багш сурган хүмүүжүүлэгч өргөдлөө ирүүлж, "Шилдэг багш" шагналын төлөө өрсөлдсөн юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/