БНХАУ-ын Ерөнхий прокурор хорлон сүйтгэх үйл ажиллагаа зохион байгуулдаг томоохон бүлэглэлүүдтэй тэмцэх нь Хятадын засгийн газрын энэ оны хамгийн том зорилт, төлөвлөгөө хэмээн мэдэгдлээ. Хэдийгээр нэр цохож, тодорхой мэдээллээгүй ч нийгэмд асар их хор хөнөөл учруулж ирсэн гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа өргөжиж байгааг онцолсон байна.
Гадаадын улс орнуудын санхүүжилт бүхий тагнуул хийх зорилготой байгууллагуудаас эхлээд иргэний нийгмийн гэх тодотголтой нэгдлүүд мөн шашны итгэл бишрэл дээр үндэслэгдсэн бүлгэмүүдийг ч Хятадын засгийн газар аюултай хэмээн үзэж эхлээд байна.
Хятадын засгийн газар энэ онд эдгээр бүлэглэлтэй тэмцэхээс гадна кибер гэмт хэргийн тоог бууруулахад анхаарч ажиллах юм байна. Мөн авилгалын эсрэг кампанит ажлыг ч үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Одоогоор хээл хахууль авсан эсэхийг нь магадлахаар 54,294 албан тушаалтныг шалгаж байгаа юм байна. Цаашдаа төрийн байгууллагад үүрэг гүйцэтгэж буй бүх албан тушаалтныг шалгах ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/