Хуурай замаар Европыг зорьж байгаа цагаачид голцуу Грекээс Македон руу нэвтэрч, Македон улсаас цааш Европыг зорьдог юм. Гэтэл Македон улс цагаачдын талаар баримтлах бодлогоо чангатгаж, хилээрээ нэвтрүүлэх дүрвэгсдийн тоонд хязгаар тавиад байгаа юм. Ингэснээр олон мянган дүрвэгч Македон улс руу нэвтрэх боломжгүй болж Грекийн хил дээр гацаад байгаа юм. Грекийн хилийн суурин болох Идоменид өдгөө 42,000 цагаач аж төрж байна. Тэдний олонхи нь Македон улс руу нэвтэрч чадалгүй хил дээр үлдсэн гэнэ.
Үүнээс үүдэн Идомени тосгонд дүрвэгсдийн хуаран бий болсон бөгөөд Грекийн эрх баригчид тэднийг зохион байгуулалтанд оруулж, дүрвэгсдийн хуаранг зохих ёсоор нь босгож эхлээд байна. Өөр аргагүйд хүрсэн Грекийн засгийн газар энэ ажилд хөрөнгө гаргаж, эмч, цагдаа мөн нийгмийн ажилтнуудыг ч Идомени тосгонд ажлуулж эхлэсэн байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/