Алан хядах “Аль Кайди” бүлэглэл 2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо байрлах ихэр худалдааны цамхаг руу халдаж, олон мянган хүний аминд хүрсэн билээ.
Нью Йорк хотын шүүх уг халдлагатай холбоотойгоор Иран улсаас 10.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаарджээ.
Шүүхээс “Тегераны удирдлагууд “Аль Кайди” бүлэглэлийг санхүүжүүлж, халдлага үйлдэх сэдэл өгсөн” хэмээж, “Тегеран тус бүлэглэлийг санхүүжүүлж байгаагүй гэдгээ өнөөдрийг хүртэл нотолж чадахгүй байна” гэсэн байна.
Тегеран халдлагын улмаас амиа алдагсдын гэр бүлд 7.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгохоос гадна гурван тэрбум ам.долларыг халдлагын дараа иргэд, байгууллагуудад даатгал олгосон даатгалын компаниудад хуваан олгох ёстой хэмээн шүүхээс үзжээ.
Сэтгэгдэл (3)