Гялгар уутаар Лионель Мессигийн нэр бүхий өмсгөлийг дуурайлган хийн өмссөн 5 настай Афганистан хүү Муртаз Ахмади цахим ертөнцөд алдаршиж удахгүй шүтээнтэйгээ уулзахаар болсон тухай мэдээллүүд цацагдаж байсан билээ. Түүнийг Афганистаны хөлбөмбөгийн холбоо Кабул хотноо авчирч албан ёсны хөлбөмбөгийн бэлтгэлд хамруулж, Лионель Мессигийн өмсгөлийг бэлэглэсэн. Харамсалтай нь Афган хүүгийн Аргентин тоглогчтой уулзах хүсэлт талаар болох бололтой. "Дэйли Мэйл" сонинд "Лионель Мессигийн сан"-гийн албаны хүн "Уулзалт зохион байгуулах боломжгүй. Бид дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган ийм хүсэлт хүлээн авдаг. Бүгдийнх нь хүслийг биелүүлэх хүнд. Бид хүсч байгаа ч энэ бол боломжгүй" хэмээн ярьжээ.
Чадраабал Баатарзориг /UBS/