ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах агсан Михаил Лесин өнгөрсөн жил АНУ-аас амиа алдсан байдалтай олдсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, тэрбээр толгой руугаа хүчтэй цохиулсны улмаас нас барсан байжээ.
Михаил Лесин хүзүү, цээж, гар, хөл рүүгээ хүчтэй цохиулсан байсан гэж Вашингтон хотын эмнэлгийн ахлах шинжээч мэдэгдсэн байна.
57 настай Михаил Лесин Вашингтон хотын “Dupont Circle” зочид буудлаас олджээ. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Мэдээлэл, харилцааны сайд, “Газпром-Медиа холдинг” группын удирдагч байсан байна. Михаил Лесин зүрхний шигдээсийн улмаас нас барсан гэж түүний гэр бүлийн гишүүд хэргийн дараа мэдэгдсэнийг Оросын хэвлэлд мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)