"Хөлбөмбөгийн хаан" өөрийн 2000 орчим эд зүйлсээ дуудлага худалдаагаар зарахаар шийдсэн байна. Эдгээрийн тоонд 1958, 1962, 1970 оны ДАШТ-ээс хүртсэн алтан медалиуд нь байгаа ажээ.
Дуудлага худалдаа 6-р сарын 7-9-ний өдрүүдэд Лондон хотноо явагдах бөгөөд олсон орлогын тодорхой хэсэг Бразилийн Куритиба хотын хүүхдийн эмнэлэгт хандивлагдах ажээ.
Пелегийн дуудлага худалдаагаар зарах зарим эд зүйлс:
1970 оны ДАШТ-д 3 дахиа түрүүлэхэд нь олгосон Жюль Римегийн цомын жижиг хувилбар
1970 онд өмсөж тоглосон домогт "10" дугаартай өмсгөл
1000 дахь тоглолтын бөмбөг
1975-1977 оны хооронд Америкийн "Нью-Йорк Космос" багийн бүрэлдэхүүнд өмсөж тоглож байсан "10" дугаартай өмсгөл
1958 оны ДАШТ-ий дараа "Сантос" клубээс дурсгасан медаль
1970 оны ДАШТ-д өмсөж тоглосон "Puma" хөлбөмбөгийн гутал
1000 дахь гоолоо оруулсан тоглолтынх нь "Drible" фирмийн бөмбөг
1958 оны ДАШТ-ий дараа Бразилийн хөлбөмбөгийн холбооноос олгосон алтан шаргал тууз
1961 оны Бразилийн аварга "Сантос"-ын ороолт
1977 оны Хойд Америкийн Хөлбөмбөгийн Лигийн аваргын бөгж
1954 онд өсвөрийн "Бауру Атлетико" багийн бүрэлдэхүүнд хүртсэн медаль
1958 оны ДАШТ-ий Бразилийн шигшээ багийн тоглогчийн энгэрийн тэмдэг