Австралийн "Монартогийн амьтны хүрээлэн"-д нэн ховор гүрвэлийн зулзага мэндэлсэн байна. "Цэнхэр хэлт одой" гэх тодотголтой энэхүү төрөл зүйлийн тоо толгойг өсгөх нь асар хүнд ажил байсан юм. Улаан номонд орсон энэ амьтны өндөгнүүд хүний тусгай асаргаан дор бойжсон бөгөөд нийт 14 гүрвэл өндөгнөөсөө гарсан байна. 22 жилийн өмнө энэ төрөл зүйлийг устсан хэмээн зарласан ч маш санамсаргүй байдлаар цөөн хэд үлдсэнийг нь олсон байна. Улмаар асарч хамгаалан үржүүлэх ажилд орсон юм. Цэнхэр өнгийн хэлтэй энэхүү хэвлээр явагч нь 18 сентиметрийн урттай, асар хурдан хөдөлгөөнтэй амьтан юм. Газар доор нүхэнд амьдардаг, барагтай бол нүхнээсээ цухуйхаа больсон энэ төрөл зүйл хүний нөлөөгөөр улам бүр нуугдмал болсон байжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/