"Google"-ийн бүтээсэн тусгай тоглоомын програм болох "AlphaGo" хүн болон компьютерийн авхаалж самбаа, тооцоолон бодох хурдыг шалгасан байна. Энэхүү програмыг ашиглан Өмнөд Солонгосын аварга Ли Седол, комьпютертэй халз өрсөлдсөн юм. Эртний Хятадын хөлөгт тоглоомоор хүн болон комьпютер тоглож, тооцоолох хурдаа сорьжээ. Энэ тоглоомонд хүн ялагдаж харин комьпютер ялжээ. Хэд хэдэн үйлдлийн цаадхыг тооцоолон тоглох ёстой байсан ч Ли алдаа гаргасан байна. Эхэн үедээ эн тэнцүү өрсөлдөж байсан ч эцэст нь комьпютер ялсан юм. Өмнөд Солонгосын тамирчин өөртөө тун итгэлтэй байсан бөгөөд тэрээр өмнө нь олон удаа комьпютерийг ялж байсан туршлагатай нэгэн юм. Өдгөө 33 настай Ли 12 настайгаасаа хойш хөлөгт тоглоомоор хичээллэж цахим тооцоолуураас ч хурдтай гүйцэтгэлүүдийг үзүүлж байсан юм. Түүний тоглолтыг Азийн телевизүүд шууд дамжуулан үзүүлсэн байна.
Эх сурвалж: UBS.mn