Энэ долоо хоногт баллистик пуужин харвасан хэрэг хоёр ч газарт гарлаа. Өнөө өглөө Хойд Солонгос ойрын тусгалт пуужингуудаа Япон тэнгисийн зүгт харвасан байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам энэ талаархи мэдээллийг бататган, тодруулсан бөгөөд Умард Солонгосын энэхүү өдөөн хатгалгад бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Өмнөд Солонгосын тал хөдөлгөөнт харвагчаар пуужингуудыг хөөргөсөн хэмээн таамаглаж байгаа юм. Орон нутгийн цагаар үүрийн 5 цагт пуужингуудыг галлаж улмаар ойрын тусгалт пуужингууд далайн усанд унасан байна. Хойд Солонгосын Хванхе мужаас пуужинг харвасан хэмээн тооцоолж байгаа бөгөөд нилээд урт баллистик пуужингуудыг хөөргөсөн хэмээн үзэж байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам ойрын тусгалт баллистик пуужингуудын төрөл, хэлбэр, хэмжээг онцгойлон тайлбарласан юм. Учир нь Хойд Солонгос өмнө нь яг ийм төрлийн пуужинг хөөргөж байгаагүй юм байна. Үүнтэй ижил төстэйг ч тун ховорхон ашиглаж байжээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)