Мэргэжилтнүүд энэхүү вирус хүнээс хүнд халдварладгийг сар гаруйн өмнөхөн тогтоосон бөгөөд энэ талаархи ойлголт мэдээллийг ард иргэдэд өгөхөөр зорин ажиллаж байна. Бэлгийн замаар зика вирусын халдвар авсан иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгааг Латин Америкийн улсууд мэдээлж байна. Мөн вирусын халдвартай холбоотой ургийн гажиг ч бүртгэгдсээр байгаа аж. Зика вирусын халдвар Гийена-Барре хам шинж өвчин үүсгэдэг болохыг мэргэжилтнүүд тогтоосон бөгөөд эмэгтэйчүүд гол төлөв энэ өвчинд нэрвэгдэж байгаа юм байна. Одоогийн байдлаар нийт 8 улсад нөхцөл байдал нилээд хүнд байна. Тодруулбал Латин Америкийн болоод Карибийн тэнгисийн улсуудад энэ вирусын тархалт эрчимтэй газар авч байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/