Сирийн арми Алеппо хотыг чөлөөлж, босогчдыг үлдэн хөөсөн талаархи мэдээллийг "САНА" агентлаг дамжуулаад байна. Алеппо хот нь хэдэн сар жилээр дайны тулааны хөлд үрэгдсэн бөгөөд Сирийн арми босогчдыг тус хотоос хөөхийн тулд тасралтгүй дайралтуудыг хийсээр байсан юм.
"САНА" агентлаг тусгай дүрс бичлэгийг цацаад байгаа бөгөөд үүнд нь Сирийн арми хүнд зэр зэвсэгт ашиглан, Аль-Эйс толгодын зүг галлаж буй дүр зураг тусгагдсан байна. Аль-Эйс толгодын орчимд Алеппо хотоос дайжсан босогчид бүгээд байгаа аж. Их Британий хүний эрхийн байгууллагын өгсөн мэдээллээр Алеппо хотод хяналтаа тогтоогоод байсан босогчдын дотор Аль-Кайда бүлэглэлийн гар хөл болсон Нусра-Фронтын цэргүүд байсан гэнэ.
Тэд хэд хэдэн удаа халдлага дайралт үйлдэж улмаар толгодын зүг зугтаасан байна. Нусра-Фронтын босогчдын зохион байгуулсан халдлагын улмаас олон арван хүн амь насаа алдсан болохыг "САНА" агентлаг мэдээлж байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/