Япон улсын иргэн Шинтоми сүүлийн хэдэн жилийн турш уйгагүй ажиллаж, үзэсгэлэнт цэцэрлэгийг бий болгож чадсан байна. Гэвч Шинтомигийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон шалтгаан нь цэцэрлэгт хүрээлэнгээсээ ч илүү гэгээлэг болохыг дэлхийн хэвлэлүүд дамжуулсан юм.
Түүний гэргий Куроки хэдэн жилийн өмнө хараагаа алдаж, сохорсон бөгөөд хайрт эхнэртээ цэцэгсийн анхилам үнэрийг мэдрүүлэхийн тулд Шинтоми асар өргөн талбайд цэцэг тарьж эхэлсэн байна.
Ертөнцийн сайхныг нүдээрээ харж чадахгүй ч бусад мэдрэхүйгээрээ хүртэх нь чухал хэмээн үзсэн Шинтоми ханьтайгаа 30 жилийн өмнө гэрлэж, олон хүүхдийн ээж, аав болцгоосон юм. Гэвч түүний гэргий чихрийн шижин өвчний улмаас хараагаа алдаж, Шинтомигийн гэр бүлд уйтгар гунигийг авчирсан байна. Энэ явдлын дараа эхнэртээ дахин аз жаргал, амьдрах итгэл авчрахын тулд Шинтоми тасралтгүй цэцэг ургамал тарьж, арчилж эхэлжээ.
Өдгөө түүний бүтээн бий болгосон цэцэрлэгт хүрээлэн аялагч, жуулчдын очих дуртай газар болон хувирч, бизнес болон өргөжин цэцэглэжээ. Хамгийн гол нь Шинтоми эхнэрийнхээ сэтгэлийг гэрэл гэгээгээр дүүргэж чадах болсон байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)