Го даамны мэргэжлийн тамирчин, Өмнөд Солонгосын иргэн И Седол өнөөдөр Google компаний хиймэл оюун ухаан бүхий AlphaGo программын эсрэг тоглоно гэдгээ мэдэгдээд ямартай ч 5-0 харьцаагаар хожихгүй байх хэмээсэн байна. Хэвлэлийн бага хурлыг AlphaGo программыг бүтээсэн DeepMind хэмээх Google-ийн салбар компанитай хамтран зохион байгуулсан байна. Тус компаний ерөнхий захирал Демис Хассабис программынхаа давуу талуудыг танилцуулжээ.
Тэрээр программд хэзээ ч ядарна гэсэн асуудал гарахгүй ба мөн айж, сүрдэх гэх зэрэг сэтгэлзүйн ямар нэгэн асуудал гарахгүй хэмээн хэлсэн байна. Өнөөдөр Сөүл хотноо явагдах тоглолтыг YouTube-ээр шууд дамжуулахаар болсон байна. Ялагч тал 1 сая ам.долларын мөнгөн шагналыг хүртэх юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/