Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу ХБНГУ-ын канцлер болон Нидерландын Ерөнхий сайд нар уулзсан байна. Тэд Европын холбоо болон Турк гэсэн 2 талт дээд хэмжээний уулзалтын өмнө ийнхүү урьдчилсан яриа хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд цагаачлалын хямралыг намжаах гарцыг хамтран эрж хайхаар зорьж байгаа аж.
Брюселль хотноо болсон тэдний уулзалтаар зөвхөн дүрвэгсэдтэй холбоотой асуудлууд яригдсан бөгөөд Евро бүсийн улсууд Туркээс тусламж хүсч, тодорхой тооны цагаачдыг хүлээн авах саналыг тавьж байгаа юм. Ингэснээр Европыг зорих цагаачдын урсгал бага ч болов хумигдах юм. Хоёр талт дээд хэмжээний уулзалт Европын холбоо болон Туркийн харилцааны хэтийн төлвийг тодорхойлох ач холбогдолтой. Турк улс Европын холбоонд элсэх талаархи асуудал ч энэ үеэр яригдаж магадгүй. Мөн Туркийн тал Европын холбооны улсуудтай харилцан визгүй зорчиж байх саналаа ч танилцуулж магадгүй юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)