Боливи улс ОХУ-ын дэмжлэгтэйгээр цөмийн эрчим хүчний судалгааны төвийг байгуулахаар болжээ. Нилээд их санхүүжилт тооцоо шаардлагатай байдаг энэ ажилд Оросын тал туслалцаа үзүүлж, хөрөнгө санхүүгээс гадна боловсон хүчин, технологиор ч хангах юм байна. Үүний үр дүнд Боливи улс цөмийн энергийн салбараа хөгжүүлэх боломжтой болж байгаа юм.
Өчигдөр буюу өнгөрсөн Ням гаригт Боливийн төрийн тэргүүн Эва Моралес Оросын албаныхантай эцсийн шатны хэлэлцээрийг хийж, гэрээг үзэглэсэн байна. Боливийн ард иргэд ч хамтын ажиллагааны энэхүү гэрээнд сэтгэл өндөр байгаа бөгөөд цөмийн технологийн үрээр хямд өртөг бүхий эрчим хүч хэрэглэх боломжтой болох юм.
Одоогоор судалгааны төвийг барьж байгуулж дуусах хугацааг тодорхой мэдээлээгүй байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (3)