"Исламын хамтын ажиллагааны байгууллага"-ын дээд хэмжээний чуулга уулзалт өнөөдрөөс Индонези улсын Жакарта хотноо эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Жакарта хот дахь харуул хамгаалалтыг чангатгаад байгаа юм.Жакарта хотын хурлын төв танхимд дээд хэмжээний чуулга уулзалт болоод хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулагдах учир тус төвийг тусгай хамгаалалтанд аваад байна.
"Исламын хамтын ажиллагааны байгууллага"-ын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ямар нэг халдлага дайралт гарах магадлал нилээд өндөр учраас ийнхүү аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхаарч байна.
Нийт 49 орны төлөөлөл болсон 500 гаруй хүн энэхүү чуулганд оролцох бөгөөд 2 өдрийн турш үргэлжлэх юм байна. Исламын шашинт улс гүрнүүд өмнөө тулгараад байгаа нийтлэг асуудлыг энэхүү чуулганы үеэр хамтран шийдвэрлэх юм. Энэ жилийн чуулганаар хэлэлцэгдэх гол сэдэв нь Ойрхи Дорнод дахь зөрчил сөргөлдөөн байх юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)