Дэлхийн хамгийн том агаарын хөлөг тун удахгүй анхны нислэгээ үйлдэх гэж байна. "Айр-Ландер-10" агаарын хөлгийн загварыг анх 2009 онд гаргаж байсан бөгөөд АНУ цэрэг армийн зориулалтаар үйлдвэрлэхээр төлөвлөж байжээ. Гэвч "Айр-Ландер-10"-г цэргийн зориулалтаар ашиглах төлөвлөгөө хэрэгжээгүй учир зорчигч тээврийн хөлөг болгон өөрчлөх шийдвэр гаргажээ.
Ямар ч гадаргуу дээр аюулгүй газардах чадвартай "Айр-Ландер-10" нь эдийн засгийн хэмнэлттэй гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. Нэг дор 10 тонн ачаа тээшийг 48 зорчигчийн хамт тээвэрлэх чадвартай "Айр-Ландер-10" ирэх долоо хоногт анхны аялалаа хийх юм.
/UBS.MN/