Хойд Солонгосын залуу удирдагч шаардлага гарвал цөмийн зэвсгээ ч ашиглах тушаал гаргасан нь олон улсын дургүйцлийг төрүүлж байна. Улмаар холын тусгалт пуужингийн системээ өнгөрсөн Баасан гаригт идэвхжүүлсэн бөгөөд тус системийг идэвхжүүлэх үйл явцтай Ким Чен Ун биечлэн танилцсан байна.Энэ талаархи сурвалжлагыг Хойд Солонгосын төв телевиз үзүүлсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сарын 2-ны өдөр Умард Солонгосын эсрэг чангатгасан нэмэлт хориг тавьсан нь ийнхүү Хойд Солонгосын эрх баригчдыг бухимдуулаад байна.
Тиймээс ч Аюулгүйн зөвлөлийн шийдвэр гарсны дараахан Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт пуужин харваж, байлдааны бэлэн байдалд шилжснээ зарласан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (9)