АНУ-ын сансрын нисгэгч Скотт Кэлли сансарт 340 хоног ажиллаад өнгөрсөн долоо хоногт эх дэлхийд буцаж ирсэн билээ.
Тэрээр тус улсын сансрын нисгэгчийн хувьд одоогоор сансарт хамгийн олон өдөр ажилласан хүн болж түүхэнд бүртгэгдсэн байна.
Сансарт ажиллаж байх үед буюу жингүйдлийн орчинд хүний нурууны яс болон бусад үе мөчний хөдөлгөөн илүү чөлөөтэй, уян хатан болдог ба сансрын нисгэгч Скотт Кэлли-гийн өндрийн хэмжээ таван см-ээр нэмэгдсэн байна.
Гэвч эх дэлхийд ирсэний дараа ердөө 10 хоногийн дотор хүний өндөр хэвийн байдалдаа буцаж ордог ажээ.
Сэтгэгдэл (2)