Өнгөрсөн оны есдүгээр сард Туркийн эргээс дөрвөн настай Сири хүүгийн цогцсыг олсон билээ. Хүүг Алан Курди гэдэг бөгөөд тэрээр Грек улсад гэр бүлийнхээ хамтаар цагаачлахаар төлөвлөж байжээ.
Тэдний зорчиж явсан завь осолдож, Алан хүү ээж, ахынхаа хамтаар амиа алдсан. Хүүгийн аав Турк улсад амьдарч байна. Хүүгийн зургийн анх Туркийн гэрэл зурагчин авч, зургаа “Эрэг мөргөсөн хүн төрөлхтөн” хэмээн нэрлэж, интернэтэд байршуулсан. Уг зургийн дараа Европын холбооны удирдагчид сая дүрвэгсдэд орогнол олгожээ.
Тэгвэл Финландын чөлөөт уран бүтээлч Пекка Жулия доош харан хэвтэж буй Алан хүүгийн баримлыг бүтээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүгийн баримлыг өчигдөр Финландын “Хельсинк” гэх орчин үеийн галерейд байршуулжээ.
Пекка уг баримлыг “Тэнгис хүртэл” хэмээн нэрлэсэн аж. Тэрбээр “Би эрх мэдлийн золиос болж буй хүүхдүүдийг мартах учиргүй” гэсэн байна.