Олон улсын шатрын холбоо (FIDE) шилдэг шатарчдын чансааг шинэчлэн гаргалаа.
Уг чансааг дэлхийн аварга, норвеги шатарчин Мангус Карлсен 2844 оноотой манлайлж байна. Тэргүүлэгчээс даруй 43 оноо дутуу ОХУ-ын В.Крамник аман хүзүүнд бичигдлээ.
Манай шатарчдаас хамгийн өндөр оноотой нь Б.Гүндаваа. Тэрбээр 2507 оноотой дотоодынхоо чансааг өнгөлж явна. Түүний хувьд дэлхийн чансаанд 749 дүгээр байрт жагссан байна. Чансаа нь бодогдсон 174 орны 41 нь 2500- гаас дээш үзүүлэлттэй бөгөөд ОХУ 2737 оноогоор магнайлж, БНХАУ 2714-өөр удаалсан юм. Харин Мон- гол Улс 2435 оноотой, өнгөрсөн оны эхнийхтэй харьцуулбал дөрвөн байр урагшилж, 57-д жагслаа.
Дашрамд сонирхуулахад, дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчныг БНХАУ-ын Хоу Ифань 2667-гоор магнайлж, манай Д.Номин-Эрдэнэ 21-д, Б.Мөнгөнтуул 45-д, охидын гуравдугаарт Д.Номин-Эрдэнэ, 41-д Ү.Үүрийнтуяа (2255), 43-т Б.Амина (2250), хөвгүүдийн 76-д Э.Энхнар тус тус эрэмбэлэгдэв.