НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга авч хэрэгжүүлэх шийдвэрийг баталснаас хойш Филиппин улсад тогтоол мөрдөгдөж эхэллээ. Тус улсын эргийн хамгаалалтын алба Хойд Солонгосын ачаа тээврийн усан онгоцыг Манила хотод ирсний дараа шалгасан байна.
АНУ-ын тэнгисийн цэргийн баазын мэдэлд байсан MV Жин Тен усан онгоцыг Субикын буланд шалгажээ. Ачаа тэвэрийн онгоц Индонезийн Балембангаас ирсэн бөгөөд дал модны үр цацагч ачсан байна. Манила хот дахь эргийн хамгаалалтын албанаас Хойд Солонгосын ачаа тээврийн онгоцноос сэжигтэй зүйл огт олж илрүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ.
Харин усан онгоцыг эргээс явуулахын өмнө галын хоолой, агааржуулагч, цахилгааны унтраалгуудыг засч сэлбэхийг даалгасан байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/