Испани улс өнгөрсөн сараас хойш терроризмын эсрэг тусгай ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлсэн байна. Энэ ажиллагааны үр дүнд Исламын улс бүлэглэл болоод Аль Нусра Фронт зэвсэгт бүлэглэлийн дайчдад зориулсан 20,000 цэргийн дүрэмт хувцсыг хил давуулах гэж байхад нь олж илрүүлжээ.
Эдгээр дүрэмт хувцсуудыг хуучин хувцас гэсэн нэр шошготой 3 чингэлэгт нуусан байсныг Испаний цагдаа нар илрүүлсэн байна. Чингэлгүүдийг Валенсиа, Алгекирас хотуудын боомтоос олжээ. Дотоод хэргийн яамны мэдээгээр Исламын шашны хэт даврагсдад санхүүгийн болоод эд материалын тусламж үзүүлсэн хэрэгт 7 этгээдийг сэжиглэн баривчлаад байгаа юм.
20,000 цэргийн дүрэмт хувцас, армийн эд барааг Сири лүү илгээх гэж байсныг нь олж тогтоосон байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/