Нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдал Өмнөд болон Хойд Солонгост эртнээс байсан юм.
Гэвч энэ заншил нохойнд хайртай хүмүүсийн дургүйцлийг асар ихээр төрүүлдэг байна. Өмнөд Солонгост төрж өссөн, өдгөө 60 насны босго давсан Жунг Мёнг Сок ч энэ заншлыг тэвчиж чаддаггүй бөгөөд тэрээр 200 гаруй нохойг аварсан байна.
Хоолны газруудад нийлүүлэгдэхээр хүргэгдсэн нохойнуудыг Жунг Мёнг Сок замаас нь худалдан авч, гэртээ тэжээдэг байна. Нохойнуудаа аз жаргалтай тоглохыг хараад Жунг Мёнг Сок өнөөдрийг хүртэл хийсэн бүхнээрээ бахархдаг гэнэ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/