Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дотроос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Дональд Трамп байлаа. Маш сонирхолтой энэхүү үр дүн анхан шатны санал хураалт болохоос бараг долоо хоногийн өмнө тодорхой болсон байсан юм. Иргэдийн дунд Трампийн нэр хүнд маш өндөр байсан.
Ямартай ч анхан шатны санал хураалтаар Трамп нийт 7 мужид ялалт байгуулсан байна. Сурталчилгааны ажил нь үргэлж л асуудалтай тулгарч байдаг Трамп руу иргэд цөөнгүй удаа дайрч доромжилж байсан бол зарим нь түүний мөрийн хөтөлбөрийг буруушааж байгаа юм.
Дональд Трамп Исламын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан үзэл хандлагыг олонтаа илэрхийлж, цагаачдыг эх нутагтаа нэвтрүүлэхээс татгалзснаараа олон зуун хүнийг эгдүүцлийг төрүүлсэн. Гэвч түүнийг дэмжих хүмүүс асар олон байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/