НҮБ Хойд Солонгосын эсрэг чанд хатуу хориг тавьсны дараахан Умард Солонгосын тал дахин пуужин харвасан байна. Япон тэнгисийн зүгт хэд хэдэн ойрын тусгалт пуужинг харваснаараа Хойд Солонгос олон улсад эсэргүүцэл үзүүлж байгаагаа харуулж байна.
Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас бататган мэдээлсэн бөгөөд Вонсан тэнгисийн цэргийн баазаас пуужингуудыг хөөргөсөн болохыг хэлсэн юм.
Одоогоор яг ямар төрлийн галлагчаар, ямар ямар хэмжээ бүхий пуужинг харвасан нь тодорхойгүй байгаа ч туссан газраас нь үзвэл ойрын тусгалт гэдэг нь илэрхий байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)