Малайзын нийслэл Куала Лумпураас Хятадын нийслэл Бээжингийн чиглэлд нисч байсан МН370 нислэгийн онгоц 2 жилийн өмнө сураггүй алга болсон билээ. Өнгөрсөн амралтын өдөр Мозамбик улсын далайн эргээс МН370 нислэгийг үйлдэж байсан Боинг 777 онгоцтой ижил загварын онгоцны сэг олдсон юм. Уг төмрийн хэлтэрхийг 239 зорчигчтойгоор сураггүй алга болсон МН370 онгоцны сэг байж магадгүй гэж үзсэн ч одоогоор дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна.
Мозамбикээс олдсон төмрийн сэгийг нарийн шинжлэхээр Австрали улс руу илгээгээд байна. Австрали улсын Тээвэр зуучлалын сайд ч мөн эцсийн дүгнэлт хийх цаг нь болоогүй гэдгийг тодорхой хэлсэн юм.
Австралийн хайгуулчид өнгөрсөн 2 жилийн турш эрлийн ажлаа үргэлжлүүлж байна. Эрлийн ажлыг 120,000 км кв нутаг дэвсгэрт явуулах ёстойгоос 85,000-д нь хайгуул хийжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/