Иргэний дайн газар авсан Сири улсаас гадна НҮБ-ын анхаарлаа хандуулж буй өөр нэг халуун цэг бол Йемен улс юм. Тус улсад Сирид гарсан мөргөлдөөн, Европыг зорих цагаачдын хөдөлгөөнөөс улбаалаад эмх замбараагүй байдал үүсч хямралын байдалтай байна.
Амман хотод НҮБ-ын Йемен дэх хүмүүнлэгийн асуудал хариуцсан зохицуулагч Жеми МакГолдрик нөхцөл байдлыг танилцууллаа. Тэрээр энэ байдлаараа Йемен улс тун удахгүй хараа хяналтнаас гарна гэдгийг анхааруулсан юм. Тус улсын нийт 24 сая хүн амын 3-ны 1 нь хүнс тэжээл, ундны цэвэр усны хомсдолд ороод байна. Тиймээс нэн даруй тусламж хүргэх шаардлагатай болжээ. НҮБ-ын тооцсоноор Йемений иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд 1,8 тэрбум ам.доллар шаардлагатай юм байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/