Олон улсын сансар судлалын станцад бүтэн нэг жил гаруйн турш ажилласан сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэж ирэх аялалдаа гарсан тухай бид өнөөдөр өдөр мэдээллэж байсан билээ. Тэгвэл сансрын нисгэгчид орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 26 минутанд Казакстаны нутаг дэвсгэрт амжилттай газардсан байна.
АНУ-ын сансар судлаач Скот Келли, ОХУ-ын сансрын нисгэгч Михаил Корниенко нар Олон улсын сансар судлалын станцад 340 хоног ажилласны дараа гэртээ эргэж ирлээ. Тэдний хувьд урьд өмнө нь байгаагүй удаан хугацаанд сансар огторгуйд алба хаасан сансар судлаачид юм. Сансрын нисгэгчид олон улсын сансар судлалын станцад хагас жил орчим л алба хаагаад эргэж ирдэг уламжлалтай.
Ийнхүү удаан хугацаагаар сансрын нисгэгчдийг аялуулсан нь хүний бие махбодь сансар огторгуйд удаан хугацаанд байршсан тохиолдолд хэрхэн өөрчлөгддөгийг судлах зорилготой юм. Задгай сансарт нэг жил амьдарсан Скотт Келли болон эх дэлхийд аж төрж буй түүний ихэр дүү сансрын нисгэгч байж байгаад тэтгэвэрт гарсан Марк нарын биед өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар өөрчлөлтүүд гарсныг ажиглах юм байна.
Сансар огторгуйн уудамд байгаа хүний биед булчин сулрах, нойргүйтэх, яс сийрэгжих, хараа муудах зэрэг сөрөг үр дагаврууд олон гардаг ч ихэнх нь сэтгэл санааны байдалтай холбоотой байдаг байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)