Apple компаний Хуулийн Ерөнхий Зөвлөх Брюс Сювелл мягмар гаригт Вашингтон хотноо болсон Хуульзүйн Хорооны сонсголд оролцох үеэрээ Холбооны Мөрдөх Товчоонд iPhone хэрэглэгчдийн мэдээллийг үзэх бололцоог олгох нь ард иргэдийн хувийн амьдрал болон аюулгүй байдалд халдсан хэрэг болохоос гадна аюултай үр дагаврыг авчрах болно хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр ХМТ нь бидэнд огт байхгүй системийг тэдэнд өгөх үүргийг Дээд Шүүхээс үүрэгдэн гаргуулахыг хүссэн хэмээн гомдол мэдүүлсэн байна. Синхрон: Брюс Сювелл, Apple компаний Хуулийн Ерөнхий Зөвлөх "ХМТ-ны зүгээс бидэнд огт байхгүй нууцлал тайлах системийг бий болгох үүргийг шүүхээс үүрэг болгохыг хүссэн. Хэтэрхий их аюул дагуулах учраас бидэнд нууцлал тайлах систем огт байдаггүй билээ. Гэтэл ХМТ-ны зүгээс iPhone утас хэрэглэгчдийн хувийн мэдээллүүдийг хамгаалж байдаг нууцлалыг эвдэх тусгай программыг тэдэнд зориулан зохиохыг биднээс шаардаж байгаа юм." Мягмар гаригт Вашингтон хотноо болсон Хуульзүйн Хорооны энэхүү сонсгол нь дижитал нууцлалын асуудалтай холбогдолтой хуралдаан болсон юм. Энэхүү сонсгол нь Apple компани болон ХМТ-ны хооронд үүсээд байгаа Apple-ийн хэрэглэгчдийн гар утас руу нэвтрэх боломжийг олгох асуудлаар Нью-Йорк болон Калифорни мужуудад үргэлжилсээр байгаа хоёр тусдаа шүүхийн ажиллагааны дунд явагдсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (3)