Ираны парламентын сонгуулийн дүн өчигдөр гарлаа. Өнгөрөгч онд батлагдсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг дэмжигч тус улсын өөрчлөлт шинэчлэлтийн холбооныхон энэ удаагийн сонгуульд тэргүүлж, парламентад олонх боллоо. Даваа гаригт Ираны Дотоод Явдлын Яамны вебсайтад мэдээлснээр Ерөнхийлөгч Хасан Роуани болон Ерөнхийлөгч асан Акбар Хашеми Рафсанжани нар парламент дахь суудлаа хадгалж үлдсэн байна. Өөрчлөлт шинэчлэлтийн холбооныхон парламентад 73 суудал аваад байгаа бол тал 68 суудал авсан байна. Парламентын 5 суудал нь тус улсын шашны цөөнхийн төлөөлөгчдөд шууд оноогдох бол үлдсэн 59 суудалд хэн суухыг тодруулах ээлжит сонгууль ирэх 4 дүгээр сард явагдсанаар сонгуулийн эцсийн дүн гарах юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/