Өнөөдөр Солонгосын Японы колоничлолоос чөлөөлөгдсөн 3 дугаар сарын 1-ний өдрийн хөдөлгөөний 97 жилийн ойн баярын арга хэмжээг Өмнөд Солонгосчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын арга хэмжээг нээж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ин Хэ үг хэлсэн бөгөөд тэрээр энэ үеэрээ Умард Солонгосын цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох тал дээр илүү хүчтэй хариу үйлдлүүдийг үзүүлэх хэрэгтэй байгааг чухалчиллаа. Энэ өдөр Сөүл хотын гудмаар ард иргэд үндэснийхээ хувцсаар гоёж, улсынхаа туг далбааг барин, тусгаар тогтнолоо зарласан энэхүү түүхэн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн 1919 оны 3 дугаар сарын 1-нд Японы колоничлогчдын эсрэг Солонгосын баатарлаг ард түмний хийсэн зэвсэгт бослогыг театрчилсан байдлаар тоглож үзүүлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)