Бидний хүргэх дараагийн мэдээлэл сансар судлалын салбартай холбогдож байна. Олон улсын сансрын станцад ажиллаж, огторгуйн уудамд үүргээ гүйцэтгэсэн сансрын нисгэгч Скотт Келли дараагийн мэргэжилтэнд халаагаа өгсөн байна. Ингэснээр тэрээр эх дэлхий рүүгээ эргэн ирэх боломжтой болсон бөгөөд Тим Копра түүний ажлыг хүлээн авсан байна. Анх удаа сансрын нисгэгчид ийнхүү сансрын уудамд ажил үүргээ шилжүүллээ. Скотт Келигийн хувьд 340 өдрийн хугацаанд сансарт судалгааны ажил хийсэн юм. Бараг бүтэн нэг жилийн турш сансарт ажилласнаараа Кели дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байна.
Скотт Кели өнөө шөнө эх дэлхийдээ эргэн ирэх бөгөөд Казахстан улс дахь сансрын буудалд газардах юм байна. Тэрээр "Союз" хэмээх сансрын хөлгийг жолоодон, ирж яваа юм байна.
/UBS.MN/
Сэтгэгдэл (1)